Өргүй бол баян, машингүй бол жаргал

2019.09.15 Машингүй өдөр

Luka Ganzorig
3 min readSep 29, 2019

Намрын илүү тэргүүн сарын дөрвөн ногоон хөхөгчин туулай өдөр. Ням гараг. Үс засуулвал өвчин ирнэ.

Энгийн энэ бүтэн сайны өглөө эртлэн босч цайгаа уугаад камераа аваад сайтар арчсан 16/50mm, 50/230mm-ын дурангаараа Улаанбаатарын амар амгаланг буулгахаар гэрээс гарлаа.

Өнөөдөр, нийслэл хотын хамгийн тайван өдрүүдийн нэг. Автобусны утаа үнэртэхгүй, жолоочийн хараал, сигнал сонсогдохгүй хоёрхон өдрийн нэг.

Өнөөдөр, хот машины төлөө бус хүний төлөө оршдогийг мэдрэх өдөр. Хүүхдүүд хүссэн газартаа дугуй унаж, скүүтэрээр гулгаж, аав ээждээ хөтлүүлээд алхах хоёрхон өдрийн нэг.

Өнөөдөр, хот жинхнээсээ иргэддээ ээлтэй болох өдөр. Хүүхдийн тэрэг, хөл муутай эмээ, тэргэнцэртэй залуу бүгдээрээ гудамжаар саадгүй зорчих боломжтой хоёрхон өдрийн нэг.

Өглөө оройдоо жихүүн ч, үдийн нар төөнөсөн намрын налгар өдөр дарсан зургуудаасаа танд хүргэж байна.

Ээ хөөрхний хөндий~, элсний нүүдэл шиг чимээгүй~
Машингүй гудамжаар цехийн зайрмаг долооно гэдэг чинь жаргал байхгүй юу
Түйвээнэ, түйвээнэ, зам тавь түйвээнэ. Бензээс юугаар дутахым
Anna Elsa хоёртойгоо байхад болно доо болно
Болзоот бүсгүйрүүгээ алхаж явтал дарга залгах тэр мөч
Ая сий юүү
Болзсон газраа хархүү чинь ирэхгүй удахад
Цээгий ах шигээ болоорой миний дүү
Ямар ч өдөр албандаа гардаг цагдаа ах нартаа баярлалаа
Хайртай хүнтэйгээ дугуйгаар явахад машингүй бол сайнсан
Ягаан дээлтэй аниад нэг лайк
Машингүй явахад алсын барилгууд сая нүдэнд тусна
Шадар гурван дугуйчин
Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэсэн, тэрийгээ гаргаж хаяаад бүсгүйчүүдээ багтаагаарай та минь ээ
Хүний төлөө амьдарцан болохоос уг нь гайгүй ах юм байгаам
Улаан курткатай аниа дүрэм зөрчсөн бололтой (фокусгүй авсанд ууучлаараай)
Монголын ролик замын эхлэх цэг
Хүн бүр л энэ дээр гарахыг хүсдэг
Хар саарал замыг эзэгнэнхэн төрлөө би, Халтар машинууд түгжрэх төв замд, Хайрт ааваараа зургаа даруулан суулаа би
Улаанбаатарыг эсрэгээр нь уншвал Ратаабнаалу гэж та мэдсэн үү?
Энэ залуу сингл гэсэн шүү охидуудаа
Монгол тулгатны 100 гарцын нэг яалт ч үгүй мөн билээ

Ер нь тэгээд сайн өдөр чинь Балжинням Дашнямтай биш, машингүй өдөр байдаг юм байна. Ийм сайхан өдрийг жилдээ 2 биш, сардаа нэг удаа зохион байгуулвал хамаг амьтны тусын тулд болох юм шүү гээд Гандангийн лам багш нар хэлээсэй.

Ирэх жилийн машингүй өдөр хурдан болоосой…

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

No responses yet