Зүүн өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл

Аялалын өмнө

Luka Ganzorig
2 min readApr 19, 2019

Амьдралынхаа анхны үүргэвчтэй аялалдаа би сарын өмнөөс бэлдэж эхлэв. Нислэг, буудал захиалгаас гадна 3 улсын виз авах хэрэгтэй байлаа. Эхний улс болох Вьетнамын визийг Токио хотын Шибүяа дүүрэгт байрлах тус улсын элчин сайдын яамнаас авахаар Баасан гарагийн үдээс хойш очиход багагүй очертой байсан боловч үйлчилгээ түргэн байсан тул 10 минут хүрэлгүй миний ээлж ирэв. Онлайнаар урьдчилж бөглөсөн маягтыг хэвлээд ирсэн байснаа паспортын хамт хураалгалаа. Хүлээн авах цонхны ажилтан дугаараар дуудтал суугаад хүлээгээрэй гэв. 20 орчим минутын дараа паспорт дээр маань нэг сарын хугацаатай аялалын виз дарж өгөв. Визний төлбөр нь 6500 иен (150,000₮). Монголоос авсан бол арай хямд байх байсандаа гэж бодонгоо шуурхай үйлчилгээг нь дотроо гайхаж байлаа.

Виз авах хэрэгтэй нөгөө 2 улс бол Камбож болон Мьянмар. Аль алийг нь онлайнаар авах боломжтой бөгөөд тус бүр 36$, 50$-ын үнэтэй. Үнэнийг хэлэхэд оюутан хүнд арай л үнэтэй санагдсан. Харин гадаад хүн Монголын аялалын виз авахад хэр үнэтэй байдаг бол? Ямартай ч хоёр улсын виз 24 цагийн дотор мэйлээр ирснийг хэвлэж аваад онгоцны тизийн хамт хямгадлаа.

Замын зардлаа хэмнэхийн сацуу биеийн амрыг бодон зөвхөн үүргэвчтэй явахаар төлөвлөсөн байв. Авч явах камер, kindle (найзынхаа санал болгосон 12 rules for life номыг уншиж дуусгах зорилготой), аялалын тэмдэглэл хөтлөх дэвтэр үзэг, ариун цэврийн хэрэглэл (жижиг шампунь, саван, оо сойз) болон 3 ээлжийн хувцас, бийч сандалаа үүргэвчиндээ хийгээд жинлэхэд 5 кг ч хүрсэнгүй. Эрэгтэй байхын нэг давуу тал юмдаа.

Эд нар байхад уйдахгүй

Google map дээр тэмдэглэсэн заавал очих газруудын листээ нэг шалгаад эхний хот болох Ханойн төв хэсгийн газрын зургийг offline maps-даа татаж хадгалаад аялалдаа гарахад бэлэн болов. 28 хоног аялна гэхээр урт санагдан бага зэрэг эмээж байсан боловч сэтгэл догдлол минь хамаагүй илүү байлаа.

Очих газрууд

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

No responses yet